<b:if cond='data:blog.homepageUrl == data:blog.url'>Бодрол имдаг уудаа <b:else/>data:blog.pageNameБодрол имдаг уудаа </b:if>

ОЛУУЛАА БИЧНЭ ШҮҮ...ТЭГЭЭД ОЛУУЛАА ЯЛНА ШҮҮ

2012 оны 06-р сарын 25 Нийтэлсэн Жооли
 Дэлгэрэнгүй»

Монгол тулгатан Блогчдын 100 эрхэм НУУЦ

2012 оны 05-р сарын 22 Нийтэлсэн Жооли

МИЗҮ үзүүлж байна....ЦИН ЦИРИИИИНННН


Тэнгэр намайг ивээж тэдгээр Блогчдын тухай бичүүлэв...ЦИН ЦИРИИИННННННН


Үлгэр домог мэт тэдний тухай яриа амнаас ам дамжин хэдэн жилийг дамжин одоо таны чихэнд хүрж байгааг би ч мэдэхгүй байна... Энэ яриа бол маш нууц... нууцын өндөр зэрэгт хамаарагддаг яриа юм...Тэд аянга цахилгаан мэт дуу шуутай...тэд аниргүй, маш чимээгүй...тэд уян зөөлөн...тэд хэтэрхий хатуу...тэд чоно мэт догшин...тэд хонь мэт номхон хүмүүс билээ...Яг одоо та энэ бүхний нууцад нэвтрэх гэж байна... ТА БЭЛЭН ҮҮ...Монгол тулгатан Блогчдын 100 эрхэм НУУЦ (айр кино үзэж байгаа мэт уншнуу :р)


НУУЦ  1 - БЛОГЧДЫН ЦУСААР БИЧСЭН ДҮРЭМ -


Энэ талаар хэн ч мэдэдгүй...яг хэдэн онд хэн гэдэг хүн цусаараа бичсийн бүү мэд... эсүл ганцхан хүн цусаараа бичсэнүү ..хэдэн хүн нийлж бичсэнүү ...энэ талаар одоо ч хүмүүс огт мэддэггүй юм...Харин ийм ДҮРЭМ байдгыг хүн бүр мэддэг нь гайхалтай...Энэ дүрмийг хүмүүс яриж хэлж зүрхэлдэггүй байлаа...Харин ганц л хүн хэлсэн юм..ОРАНЖЭ ТАН цусаар бичсэн дүрэм хэлж орилж байсан нь чихэнд л сонсогдон үлджээ...Тэр дүрэмд нь яг юу юу гэж байдаг нь тодорхой бус байдаг бөгөөд хил хязгаар нь хаа хүрэхийг үл мэдмой..Гэхдээ л бүх блогчид сахин биелүүлж өдий хүртэл тухайн дүрэмт захирагдан ирсээр л байна...Хойшид ч хэвээр байх болуу


 НУУЦ 2 -  БЛОГЧДЫН ДУНДАХ ХОЯР ГОЗГОР ЮМ -


Энэ зүйл хэзээнээс тэдний дунд гарч ирсэн нь тодорхойгүй...цаг үеийг тодорхойлж болох ч ...хаанаас ...хэнээс ирсэн нь одоо хүртэл тайлагдашгүй оньсого мэт үлджээ... Хояр гозгор юмны үнэн дүр төрхийг харсан хүн олон ч яг бариж үзсэн...юу гэдгийг нь хүмүүс өөр өөрийн дүгнэлтэй үлджээ... Тэр хүү гозгор зүйл нь хүмүүст аз авчирдаг гэх яриа...хэдэн сар жилийн туршид блогчдын хооронд салхи мэт түгэж домог мэт яригдсаар ирсэн аж. Жишээ нь хүртэл батлагдаад олон хүн амьдралд болон албандаа ахиц гарган явсаар байгаа билээ... Харин түүхийг судлагч миний бие тухайн зүйлийг үзээгүй учир азтай учраагүйл явна... Чухам ХААНААС, ХЭНЭЭС, ЮУ ИРСЭН ГЭДЭГ НЬ ОДОО Ч ГЭСЭН НАМАЙГ ҮНЭНИЙ МӨРӨӨР ТОМРУУЛДАГ ШИЛ БАРИН АЛХАХАД ХҮРГЭЖ БАЙНА....


 НУУЦ 3 - АРУУН МЯНГАНЫ ХЭРЭГ-


Цувралт алуурчин, гаж донтон, Техасийн хөрөөт алуурчин гэх мэт цуу ярианы хажууд бол энэ бол жинхэнэ домог...жинхэнэ болсон явдал юм шүү... Тэрээр тэрхүү орой яаж, хэрхэн, хэнийг, хаана юу болсон талаар хэн ч мэддэггүй юм... хэрэг явдал болсоны дараа амнаасаа амаа дамжуулан одоо болтол яригдсаар байна. Сүүлдээ энэ нь хэн нэгнийг сүрдүүлэх шинжтэй болж ирсэн нь энэ хэргийг гэмт хэргийн улбаатай байгаа болвуу гэдэгтэй ч холбож байх шиг...Ямартай ч хүмүүс энэ хэргийн талаар мэдээгүй юм шиг өнгөрсөн нь сонин...Хачин сониноор дүүрэн хорвоо дэлхий юм шүү... 


НУУЦ 4 -  МӨНХИЙН ТЭМЦЭЛ, МӨНХИЙН ХАЙР -


Энэ тэмцэл хэзээнээс эхлэснийг би лав санадаггүй юм. Түүхэнд энэ талаар огт дурдаагүй өнгөрсөн юм билээ. Би олон түүх судар бичвэрийг судалсан бөгөөд бариад авчих ганц ч сэуүүр олоогүй юм. Гэхдээ уншигч та бүхнийг уйдаахгүй хэдэн баримт олсоноо доор дурдий. Тэд яг л арслан бар шиг тэмцэлддэг..тэд тэнгэрт 2 нар байдаггүй гэсэн үгэнд бат итгэцгээсэн. Гэхдээ тэдний дунд бас нэг харицаа бий болдог нь эрдэмтэн шинжээчдийн бас миний толгойны өвчин болсоор л байна... Тэр нь ХАЙР, тэд маш уян зөөлнөөр үнсэлцэж, тэд маш халууханаар тэврэлдэж чаддаг нь тэдгээр бодисын шинж чанар юм. хэрхэн нэгдэж уусаж, сөргөөр нөлөөлж байгааг одоо ч химичид нээж чадаагүй...Мендлээвийн үелэх систэмд ч байхгүй...МӨНХИЙН НУУЦ хэвээр , яг ямар харицаа байна ?

НУУЦ 5- САМАДИ ХҮМҮҮС -


Эдгээр хүмүүс  нь эртний үед устаж мөхөөгүй бөгөөд энэ эрин үед амьдарч байгаа бүрэн гэгээрж төгсөрсөн хүмсүүдийн тухай билээ. Чухам ямар хүмүүс байдгыг нь хүмүүс мэдэх боловч юу нь гэгээрж юу нь төгсөрсөн гэдэг нь нууц болон үлджээ. Тэдний баримтал нь зарчим нь БИ ГЭЖ НЭГ ГЭНЭН ЦАЙЛГАН АМЬТАН гэж хэлж үлдээсэн байдаг байна. Магадгүй эдгээр үсгүүд нь ямар нэгэн КООД, өөрсдийн зохиомол хэл яриа ч байж болох талтай,  Тэдний талаар асууж сураглаж явахад мэдээж олон олон хиймэл дүрүүдтэй учирах нь мэдээж, Тэд хэдийнээ нуугдаж амжжээ..Одоо ямар дүрээр бидний дунд хэрхэн амьдарч байгаа нь судалгааны бичигд огт үлдээгүй нь гайхалтай..Магадгүй судалж бичиж байгаа хүн нь тэдний нэг байж болох магадгал 100 %  .....
Цаашид олон олон НУУЦ байгаа. Судлаач, мөрдөгч миний бие бас нэг шинэ хэргийн мөрөөр орлоо.  Бас намайг нэг хүн дагаад байгаа юм..захиалгат хэрэг ч байж мэднэ. Энэхүү нууцуудын талаар судлаж байгаа сүүлийн хүн нь би юм. Тэгхээр блогчид дундаасаа намайг алуулхаар хүн хөлсөлсөн ч байж мэднэ.. Тэд МЭЙСОНЧУУДААС ч эрт амьдарч байсан нь гарцаагүй үнэн...Тэдний хүрээлэл маш том гэдэг нь үнэн...Тэдний чих уртаас урт, хэнд ч бүү итгэ...тэдний нэг нь таны хажууд, эсвэл таны гэрт ч байж болно... Та өөрийгөө хардаа ТА Ч ТЭДНИЙ НЭГ БАЙЖ МЭДИЙ ШҮҮ.... тиймээс буугаа амандаа хийгээД гохоо дар...ТА НЭГ БЛОГЧНЫГ УСТГАЛАА...ТАНИД БАЯР ХҮРГИЕ...


TO BE CONTINUED ....THE TOP SECRETSSSSSSSS 

Нус нулимсандаа зууралдсан Нумын ордны хүнайн БИ

2012 оны 05-р сарын 14 Нийтэлсэн Жооли

Хорчин, бүүр үнэн балиар ааштай Хонины ордны охинтой үерхээд... холдож ч болохгүй ... хоёр сар зовсонсон...Хорвоо дэлхий тэр чигтэй сүйрсэн мэт болсонсон...Хойшдоо хоёулаа  яааах вээ гэж асуухаар ,урдаас Хорвоо дэлхий уужим хийх зүйл их байна гэж мэгдэгсэн....:р

Ойвогүй, урагшгүй үнэн бүткү Охины ордны бүсгүйтэй танилцвааа хө дараа нь нэг өдөр... Олон ч өдөр хоногийг би түүнд заах гэж, болгох гэж хичээсэн дээ, бүтээгүүмдэг...  Овоо гайгүй байснаа гэнэт гэнэт Орон орон, гаран гарантаад бариж тавьснаа санахгүй...бүүр Орон дотороо юу яаж байснаа чи чэн хэн билээ гэдэг байжүлэ :р...Орчлон хорвоо тэр чигтээ сүйрсэн мэт болсонсон...Одоо хоёулаа яаах вээ гэж асуухаар, урдаас Олон дэмий нөхдөөс ганц сайн нь дээр (Иоанн Стобей) гэж мэгдэгсэн :р 

Жигшмээр, зэвүүн царайтай  Жинлүүрийн ордны охинтой учирч билээ...меленхолигоос салаад :р ,  Жирийн байсан өдөр хоногууд жигшмээр муухай болсонсон...Жигтэй сонин харц нь одоо ч хүрэл бодогдоод жирвэс татуулах юм нуруу хүйт даагаад, Жинтэй хайрын үгээ үнэн сэтгэлээр хэлэхэд жиг жиг инээснээ тио одоо нааанаа гэдэгсэн...Жич ярияаа хоёулаа гэж асуухаар,урдаас  Жиииил жилээр дундарсааааан жииииингийн цагаан нуур минэээ гээл дуулдагсан :р 

Хэрцгий түрэмгий айр садист Хилэнцийн ордны охинтой танилцсиймаа ...өнөөх жигшмээр хүүхнээс болисныхаа дараа... Хэн ч харсан тийм гэхээргүй хэнзхан жаахан цэцэг шиг атлаа...хэн ч байхгүй 2улахнаа байхад хэрцгий балиар түрэмгий зангаа хээв нэг гаргадагсан...Хээ хуар алаглсан хээрийн сайхан эх орон минь тэр чигтээ сүйрсэн мэт болсонсон..хэн мэдэх билээ тийм аймар гэж...Хэл чи,,,,хэлээч чи,,, хэнтэй яваадийдийн фээээ  гэж ирээл хашгичаад дайрчина...бүүр цохино, маажина, самардана...хар гэж толгойноосоо том. хэтэрхий хэцүү охин байсансан....Хэнд ч хэлэхгүй эээ найз нь цаашид 2ул яаах вээ гэж асуухаар, урдаас Хүнлэг байхгүйгээр шударга байж болохгүй. (Вовенарг  гэж мэгдэгсэн :р

Ааш авир нь авах юмгүй аашилж уурлсаар байгаад адсага шиг болсон Арслангийн ордны охинтой хальт уулздаг болвооо хөөрхий... хэрцгий хүүхнээсээ боличхоод :р,  Ааааа алнаааа чаааг гэж ирээл чичрээл,,, арван гартаа алтан бөгж зүүхийн гэнээ...ацар тэр бүгдийг гэнэ...ацрахгүй бол алнаа чамайг гэнэ... Алаг хорвоо тэр чигтээ сүйрсэн мэт болсонсон... Арван хуруундаа алтан бөгжнөөсөө хэтрээд ахуй биеээ алтаар бүрхүүлийн гэнэ дээ..би ямар Алтан загасны үлгэр дээрх өвгөн далайчин биш...Ая яаа яаа 2улаа одоо яаах вээ гэж асуухаар, урдаас Ааййй амьдрал минээ чи Аялгуу дуу хуур минээ гэж ирээл солиордогсон :р 

Завхай явдалтайгаараа алдартай Зайсан гийн Заяа гэдэг охинтой уулздаг болвоо би гэдэг хүн... Зав л гаруул шоудаад, завтай үедээ унтаад , бас болоогүээ янжуур зууж ангалзаад, дээр нь архи нэлээд ууна...ая яа яа Замбуулийн хорвоо тэр чигтээ л сүйрсэн мэт болсонсон...завхай явдал нь дэндцэн, захын бацаан мэддэг нааасан :р, Зарим нэг засарсан яшка Заяаны хань мань гэж эргүүтүүлээд засрашгүй хүүхэнтэй Заяа тавилангийн мэн холбох санаатай...Зааа даа 2улаа ч бүткүнээ яах вэ гэж асуухаар, урдаас Завхайрлыг хориглох нь бие бодгалийн эсрэг гэмт хэрэг гэж мэгдэгсэн :р 

Нус , бас нулимс нь урсаж байна. Нуль ийм охидуудтай таараад байдаг нумын ордны хүнайн БИ.

Based on the Leegiis story :р 

ЯААНА ФЭЭ САНААНДГҮЙ ЗУРГАА ОРУУЛЧЛААШ ДЭЭ

2012 оны 05-р сарын 01 Нийтэлсэн Жооли

За сайн л биздээ Хотод ирээгүй удачлаа...энэ блогоо ингэж нэг сөхдийн байжээ :р тэр тусмаа бүүр өөрийн блог гэсэн рүү ороод шинэ бичлэг гэж дараад бүүр ийм гарчиг өгчиж байгаа байхгүюу... тэгээд юу гээч энэ бүгд зүгээр санаандгүй гээд боддаа...үнэн Гажигтай АА ХА ХА 

Бүүр санамсаргүй нээцэн байсийшд..нэг мэдсэн чэн сээгий эдр ирээл тэгээд юу яаав ийв гэсэн чэн ийм блогтой болцон ч байх шиг нээх гажигтай ЭЭ ХЭ ХЭ

тэгээд санаандгүй хариулж итар тэнэгтээл... би нээрээ саяхан хөдөөнөөс ирлээл... санамсаргүй ирцэн байхын...яажуган болаа... тэр хөдөөний ажил мажил одоо санаандгүй зогсцон байгаа даа яаана фэээ... УУ ХУ ХУ 

Тэгээл ердөө бүгд санамсаргүй болж байгаам..гэнэт баас хүрнэ, гэнэт шээс хүрнэ..нээх тэнэгээ... санатайгаар хүрч болдгүү муу энчэн... Тэгснээ энсээрт гэж бүүр дараад гарч ирсэн цонхон дээр зураг коопидоод тэгээд нийтлэх гэж дараад зургаа санаандгүй оруулчлаашд жинхэнэ ГАЛЗУУ ӨӨ ХӨ ХӨ 

Санаандгүй баас хатаад тэгээд айр дүлжийсан чэн санамсаргүй авцан зураг байгаамаа... Гэхдээ энэ 2 сарын өмнөх зураг... одоо үүдэн гуруун шүдтэй болсон... өдрөөс өдөрт томорч байнадаа ..үнэн санамсаргүй томорч байнаа..яааанааа ...тэгээд сар сараар өсөөд байгуул ч би энэ гариг дэлхийд багтахгүй нэээ.... ОО ХО ХО  

Зүрх халуун

2012 оны 02-р сарын 15 Нийтэлсэн Жооли

Эргэн тойрон минь намайг цаашаа илүү хол яв гэж ятгасан. Гэвч би чадаагүй өөрийн бий болгосон тэр газартаа л байсаар. Үнэн худал байсан ч хамаагүй чамд л итгэсэн. Чамайг байдаг гэж өөртөө бат итгүүлсэн. Шүтэж биширж амьдарч байна. Дуу хоолой, бүхий л зүйл чинь намайг өөртөө уусгаад цаг хугацааны хүрдийг төгсгөл байхгүй зүг рүү ЧИ ГАНЦААРАА гэж шивнээд эхлүүлсэн. 

Эргэх эсвэл урсах ч юмуу цаг хугацаа чухам яаааж элээж хороож байгааг үл мэдэх. Өдөр хоног сар жилүүдээр намайг л улам л хүйтэн хөндий.. миний байх газрыг агаар уур амьсгал, тэр чигтээ хүйтэн болсоор л ... гэвч би шантраагүй...чи аль хэдийнээ миний жижигхэн орон зайд эзэн суусан....

Ухаан суугаагүй байсан уу ...мэдэхгүй эсвэл аз таараагүй тэр жилүүдийг хангалттай удаан бодсон. Бүх буруутан нь би өөрөө....Гэхдээ чамд, гэхдээ чамайг, гэхдээ чи чи чи л 1200 хоног надтай байна.. Бодоогүй санаагүй хором мөч үгүй билээ...Ганцаараа бүгдийг хийж байна...дахиад олон жилүүдэд би ганцаараа хийх болно...

Найз, нөхөд сар бусын амрагууд аль нь ч бай ... жинхэнэ гэх зүйл шиг үнэн байгаагүй мэт...Магадгүй би тэднийг өөрөөсөө түлхсээр л ... Зүрх халуун байна... дүрэлзэхгүй ч хэзээ л бол асах гал шиг, жижхэн чулуунд боогдох голын урсгал шиг... торонд байх шиг шувуу шиг л... би хүлээж байна тэр мөчийг... тэр хүртэл ганцаараа ....

Утаан дунд амьдрах хэдхэн хоромд би тэнгэрт нисдэг... асар зузаан мөсөн хучлагатай ч ...гол цөм нь ассаар л байгаа ...унтраагүй...бөхөөгүй...тэр галыг тэр цогыг чамд л хадгалсаар... 

хэн нэгэнд өгч болох ч ... чи байдаг, чи байгаа, чи л байсан, болохоор ...зүрх халуун л байна...чиний төлөө....би ганцаараа 1200 хоногыг элээжээ..... 

За гарчиг бол лайтай урт байгааз..тэхкү яахын тийм олон үг бичсэн юм чэн хаха..

1-р хэсэг

Би бол жирийн л нэг амьдралтай нэгэн. Жижиг хувийн компанид ажилдаг, ганц бие, өөрийгөө олох гэж яваа хорь жаахан давсан настай, туранхайдуу, өндөр нуруунд зохиогүй том толгойтой залуу. Томдсон толгойд нь таарамжгүй засалтай үс байх ба..тэр үсээ угаагүй удсан эсүл үс хэвэнд оруулагчаа хэмнэж байгаа болуу гэлтэй хааш яааш, ийш тийшээ өрвийсөн харагдана... Өөрийгөө дүгнэхэд нэг иймэрхүү...

Өөрт оногдох ганц өрөө байртай.. тэр байр нь түрээсийх, түрээслэгч авгай нь ааш муутай,  нэмэх нь царай ч бас муутай... энэ сард төлбөр төлөөгүйн улмаас тог таслаад хаячихсан...бас дулаан алга..гэр хүйтэн учраас гадуур хувцастайгаа л холхино...гудамжнаас гэрлүүгээ ороход эгээтээл соёлт ертөнцөөс харанхуй бүдүүлэг тэр үе рүү орж байгаа мэт..Мэт ч гэж дээ угаасаа тийм...тавилга гэхээр юм бараг үгүй юм. Улаан хүрэн өнгөтэй, булан нь ханзарсан буйдан..нэг модон сандал, 2 хүн суугаад хоол идэчхээр дугариг ширээ, ширээн дээр хуучны бичгийн машин, цаас, үзэг, тамхины асаагуур, архины шил  элдэв бусын ном байж аж...   За за ахуй төрх амьдардаг газраа дүгнэхэд нэг иймэрхүү  

2-р хэсэг

Тэр байнга дуулж байдаг...тэр байнга бүжиглэж байдаг, тэр байнга бичиж байдаг...тэр лав урлагын хүн байх...Тэр гэдэг нь манай хөрш. тэр магадгүй дуучин болохоор хичээллэж байгаа байх, тэр магадгүй бүжигчин юм болвуу, тэр магадгүй зохиолч байж болох... гэхдээ тэр намайг нэг ч удаа харж байгаагүй ...харин би бол бараг л танидаг шахуу болсон байлаа.. намайг гэртээ ирэхэд тэр аль хэдийнээ л ирчихсэн байдаг юм. Миний ширээнээс хоёрхон алхмын зайнд хана байх ба тэр хана нь их нимгэн..мөн түүнийг харах жижигхэн нүх бий...магадгүй энэ байр эртнийх бөгөөд засвар хийгээгүй удасных байх. Тэр хааяа зогсоо зайгүй үгэлж эхэлдэг, тэгээд түүний бичгийн машин дугардаг. Над шиг харанхуй өрөөнд хана налаад түүний үйлдэл болгоныг сонсох таатай байдаг байлаа...

 3-р хэсэг

Үд нэлээн өнгөрсөн бололтой... өчигдрийн дуусгаагүй үлдсэн бичвэр ширээн дээр харагдана... хэдэн цаг болоод байгааг таахын аргагүй...хөшгөө нээлээ...урин цаг ирж байгаа нь илт нар таатай төөнөж хүйтэн гэрийг нь дулаахан амисгаагаар илбэх мэт... хөрш маань гэртээ эзгүй болтой..чимээ гарахгүй байлаа... хар кофе аягалан тамхи асаагаад ширээн дээрээ сууж үлдсэн бичвэрийг дуусгах гэж.........

Гэнэт бүсгүй хүний инээх дуу гарлаа...гэхдээ ганцаараа биш ажээ... яаравчлан очиж ханан дээрх мэрэлин монрогийн хуудсыг эвтэйхэн хажуу тийш нь сөхөөд  хагархай жижиг нүхээр харлаа...

Тэр найзтайгаа ирсэн бололтой... цайвар өнгийн цувтай..том алаг нүдтэй..хар араамтай шил зүүжээ... тэд ширээн дээр суугаад ямар нэгэн зүйлийн талаар нэлээд нухацтай яриж байгаа болтой...хөрш маань босож цонхон дээр туулаад тамхи асаан санаа алдлаа...энэ үед өнөөх найз гэх бүсгүй нь араас нь  тэврээд..тэд хамтдаа орлуу дөхлөө...

Энэ үед ч хамаг бие халуу дүүгээл... гэр ч шатаж байнаа..бишээ бие ч шатаж байнаа...пай базарвааны хум пад барианы шилтэй компоод гэж... өнөө хояр чэн ёстой үзүүлж өгдийм даа...нэг нь гартаа нэг тастсан гар баричихсан..тэр гар нь атгаатай байх ба...ямар нэгэн зүйлийг тунхаглаад буй мэт харагдана...Рок хөгжим зөөлхөн дуугаргажээ...нөгөө нь бугуйн цагаа байн байн оролдоно..ухрааж байгаа болтой дог шүү...тэгснээ 2улаа зэрэг орилдог байншд ...энэ үед л бие ч бас орилсиймдаа...ямар сайхан дөнгөж сая угаасан дотуур хувцас байлаа гэж мэгээд ... өндөрлийдааа итар гэж мэгээд  

        За сайн л биз...энэ блог гээч газарт бичдэг хүн ч алга болж, уншдаг нь ч алга болж тэ... Би яахуу ажилаа хийгээл..орой доо нэг гөвчөөл...маргаадар нь нэг сүүмийсэн царай гаргачаал... нэг иймэрхүү байдалтай л өдөр хоногийг өнгөрөөж байна дөө. Залуу насыг ч ай дааа ширээнүүдийн ард өнгөөрөөх нь дээ... 

Өдөр нь уртаашаа 2 метр гаруй өргөөшөө 60 санж гаруу ширээн дээр, орой нь занадугийн хар ширээн дээр л амьдарч байна даа гэж...сайхан ширээнүүд шүү гэж мэгээд... аль санахын л бараг 2 сарын өмнөх байдал өнөөдрийхтэй адилхан байх юм... давсан гавьсан сайн зүйл огт алгаа...өөрчлөгдсөнөөс жаахан турсиймуу даа чааваас... туранхай дээрээ тураад хэрэг алгаа нээрээ.... хажуу тийшээ харж унтхаар бүсэлхийний сүх тулаад байх...хммммм

Өнөөдөр бас л тэр хар ширээн дээр очих л байхдаа гэсссссссссссс... Тэгээд ч өөрийгөө залуу байна майна гэж бодоол хөөргөөд байсан чэн гүүн байнааа... харицдаг байсан охидууд нь та гэж ирээл байхын..за тэр ч яахуу нэг юмтай болхийсан...юмтай гэнээ авгай тай болхийсан зүгээр..амар зүгээр 

Хязгааргүй кайфффффф би нисэж байсан /ЖОЛИТА/

2011 оны 12-р сарын 05 Нийтэлсэн Жооли

           Би энэ зүйлийг хэрэглээд нээх удаагүй...цагаан өнгөтэй, шатдаг, үнэр, утаа бүхий зүйлийг гаргадаг. МАЙЛД СЭЭВЭН минь...татаж эхэлсэнээс  хойш надад маш гайхалтай үр дүнгүүд илэрч эхэлсэн. 1 минутанд би бүхэл бүтэн 60 хүртэл тоог тоолж, толгойгоо маажингаа ширээн дээрх бүх л зүйлийг нэрлэж дэлгэц дээрх өөрийн гэсэн хуудсуудаа харж орж гарж бас шалгаж чадаж байна.  Тэр бүү хэл өглөө боссоноос хойш энд суугаад ингэж бичих хугацаанд болсон зүйлүүдийг нарийн нягт санаж байлаа. Гайхалтай, би цоо шинэ хүнийг мэдэрч байлаа. 

Би өөрийн тархины бараг л тал хувийг ашиглаж байгаагаа мэдлээ. Англи хэл бол юу ч биш маш амархан санагдаж эхэллээ. Би анх ямар нэгэн үг мэдэдгүй байлаа. Одоо бол бүгдийг нь мэдэж байна. Маш хурдан хугацаанд шүү дээ бараг л 10 секундын дотор би тэдгээр үгсийг өөрийн болгож байлаа. Болор-толь гэсэн сайтруу ороод Ээнтэр товч дарах тийм ч удаан хугацаа биш байлаа. Орчлон хорвоогийн уялдаа холбоог өөрийн бие мэт мэдэрч эхэллээ.  Мэдлэг гэх зүйл тархи руу шууд цутгаж, шинэ гэх зүйлсийг илэрхийлж улмаар тархи өлсөж байлаа. Зүгээр л BBC, BLOOMBERG, DISCOVERY, WALL STREET ийн мэдээллийг хялбархан мэдэж бас уншиж чадаж байлаа. хэдхэн үг үсэг бичээд товч дарах хялбархан байна. Ямар солиормоор мэдрэмж вэ. 

Үг үсэг бүр урсаж, намайг бороонд зогсоод норж байгаа хүн мэт бүрхэж байлаа. Зүгээр гар минь л  тэднийг бичиж байлаа. Юу ч бодохгүй бичиж эхэлсэн. Тэр зүйлийг нь та уншиж байна. Утгагүй гэх зүйл алга байгааздээ. Учир нь би өчигдөр энэ бүх үсгүүдийг үгнүүдийг ноороглоод сууж байснаа тодоос тод санаж байна. Тиймээс ч шууд хараад хуулаад бичих бол зүгээр л урсаж байгаа мэт мөн хажуугаар нь юм идэж, тамхи зууж, тэр байтугай дуу сонсож чадаж байлаа. Гайхалтай байна, би цоо шинэ хүн болж байна.

Найз нөхөд, гэр бүлийхэнтэйгээ ч харилцаа сайжирч эхэлсэн. Тэдгээр хүмүүсийн юунд дуртай, юунд дургүйг мэдэж эхэллээ. Эхэндээ амар байсангүй. гэхдээ хичнээн энгийн хялбархан зүйл гэдгийг олж мэдлээ. Тэдгээр хүмүүсийн юу бодож байгааг ч мэддэг боллоо. Захирлын надруу харах мөчид нь би эдгээр зүйлсээ болиод ажилаа хийх ёстой гэдгийг ч мэдэж чаддаг боллоо. Аав тамхи татах гээд асаахад нь би өөрийн мэдэлгүй үнсний сав авчирж өглөө. Би өөрийгөө танихгүй байна. Магадгүй ирээдүйг ч харж байх шиг.  Найз нөхөдтэйгээ уулзах гэж яриж зарладаг байсан бол одоо зүгээр л алхаад тэнд очоод  10 с 20 минут хүлээхэд л тэд ирж , ирээд Баяраа , Булгаа гэж дуудхыг ч мэддэг боллоо. Эмэгтэй хүнийг доромжловол зөрүүлээд алганы амт авна гэдгээ ч харж бүр мэдэрч байлаа.  Үнэхээр төгс, үнэхээр галзуурмаар сайхан байна.  

 Бие организмаа сонсож эхэллээ. Гэдэс дуугархаад өлсөж байна гэдгийг нь мэдэж байлаа. Гайхалтай биш гэжүү.. тэр сонин чимээг сонсож түүнтэй яриж байгаа мэт. Гэдсээ хооллолоо.. Дараа нь хэрхэрэх чимээг ч мөн ойлгож байлаа. Тэр баярлалаа цадчихлаа гэж хэлсэн. Би өөрийн бие организмтай яриж сурлаа. Бииүүүүн , пихххх гэх мэт хэлийг тун сайн мэддэг түүнд ямар хариу өгхөө ч мэддэг болсон байлаа. Надад яг л нисэж байгаа мэт сайхан байна.

Хэн нэгний оюун бодлыг төгс уншиж чаддаг боллоо. Ямар ч хамаагүй дугаарлуу залгахад л : Байна уу, эсүл таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна, эсүл таны залгасан дугаарын төлбөрийн тооцоо,..... гэх мэт үгсийг хэлнэ гэдгийг ч мэдэж байлаа. Туршиж үзэхээр шийдлээ. Толгойд орж ирсэн 990*16*8 гэсэн дуугарлуу залгалаа..би буруу бодоогүй ажээ. Тэрээр бээнүүү...бэээнүүүү гэж байна. Би толгойгоо сэгсэрээд инээгээд сууж байна. Энэ бүхнийг яааж хийгээд байгаагаа ч мэдэхээ байлаа. 

Би ирээдүйг харж байлаа. 12 сарын 10 нд Антигийнд болох зүйлсийг, төрсөн өдрийн гашуун ундааг, 12 сарын 17 нд болох Шинэ жилийн баяраар тэр нэг найзынхаа юу өмсөж очсон байхыг ч нэвт шувт хардаг болсон байлаа. Гайхалтай биш гэжүү. Огт яриагүй байж хэрхэн энэ бүгдийг мэдээд байгаагаа би өөрөөсөө асуулаа. Зүгээр л надад одоо маш сайхан мэдрэмж төрж байна. Утас дуугарлаа. Житулга байна. Би шууд л тасалсан. Тамхиа авч кармааллаа, утас, түрийвчээ  ч мөн адил, гадуур хувцаа өмсөж эхэллээ. Би яагаад энэ бүгдийг мэдээд байнаа. Жи манай ажлын гадаа ирчихсэн байгааг, намайг авч явахаар ирсэнийг, хаашаа явах гэж байгааг би шууд л харсан, мэдэрсэн учир нь 2 хон цагийн өмнө би түүнтэй яриснаа тодоос тод санаж байлаа

Хэй хаав аар юү...айм паайн..аар юү окэээ...хааав из ёоор воорк.. май нээмс из Жооли.. айм төөртийн иирс оолд гэж мэгээд  хэрхэн АНГЛИ хэлээр мэндчилж мөн өөрийгөө танилцуулж байгааг харж байгааздээ...үүнээс үзэхэд Жооли хүүгийн хэлний төвшин хэр зэрэг өндөрт явж байгааг харж үзэж болно.  Дээрх үгсийг Арго багшийн Англи хэлний гэрийн багш номноос хуулсан болно.

Яахуу энэ хэдэн үгийг сурчих, энд тэнд хурал цуглаан яджил ууж яваад хэдэн гадаадтай таарахад хэлээд орхичих... Хамгийн гол хэлж байхдаа итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй л дээ.. нэг гараараа окээй гэсэн дүрсийг чадварлагаар хийгээд аайййм окэээээ эээнд юүүүү гэж мэгэх хэрэгтэй     :р

 Яджил пээсбүүк дээр өөрийгөө овоо дориун англи хэлтэй гэдгээ батлаад ав. Их амархан, сонсож бай.... Ингэжүган  хэн нэгний оруулсан англи пооостон дээр  ойлгохгүй бүр уншиж чадахгүй байсан ч хамаагүй ЛАЙК дар. Харин мэдэхгүй байж тэнэгтээд янз бүрийн юм бичээд өөрийгөө булшлав. Тэрийг оруулсан хүн нь ядаж чамайг ойлгосон байна гэж итгэнэ. Өөр бусад нь ч бас. Гэхдээ тэр зүйлийг оруулсан хүн ч бас өөрөө ойлгоогүй байж энд тэндхийн юм гусаад хуулаад оруулцан байж болзошгүй тул эхлээд хэн оруулж байгаа билээ гэдгийг сайтар бод ...бодсонуу...давгүй юу...өөрөө ойлгочхоор гаруу тэ...тийм бол алив ЛАЙК даад бай...

Бас  ЛАЙК дарчаад додигор гэхчинэ сууж байхад хүмүүс нэлээд ширүүн сээгий үлдээж Англиар бичээд байна уу тэ... мммм тэгүл сайн хар хүмүүс сээгийнийхээ араас ККК, хахаха. хэхэ, гэх мэтийг үлдээсэн бол чи шуудхан ороол LOL гээд биччих чамайг ойлгоно...Эсүл бүүр нэгэн рүүгээ явуулаад энийг хардаа ёстой инээдтэй зүйл болжээ гэх мэтээр хөнгөхөөөөн тоглоод ав...

Бас ингэж болжийшд...хэн нэг доор Монголоор сээгий үлдээсэн байна уу ...үлдээсэн бол юу гэж байна ....мангар, тэнэг, яасан муухайээн гэх мэтээр бичсэн байна уу ..тэгүл яадээн  ойролцоо утгатай үг бодож олоод бич ...паах яаанаааа, тэнэгийн бэээ, арайчдээ гэж мэгээд туучих нээх зөрчихгүй байх, харин шал ондооо юм биччих вээ...

Дараа нь хүмүүсийн хажууд хөнгөхөөөн сануулааад ав... дээрийн  нөгөө поост чэн гэж ирээл .... нээрээ үнэн инээдтэй тэ .. гэж мэгээл гэхдээ царай чэн итгэл үнэмшилтэй байх нь маш чухал юм  шүү...  

хааяа даа энэ тэндээс сайтар харж байгаад Англи поост гусаад нийтэл. хүмүүс рүү тараа...янз бүрийн гэмт хэргийн, байгалийн аймшигт үзэгдлийн, агаарын бохирдлын, эдийн засгийн гээд ер нь юу ч байсан болийшд...Ер нь яаж ч болжийн за за өөр санаа оноо байгуул доор шуугилдана биз..айм вэээри биизи болчлааа айн...сэээюү эгэээн гэж мэгээд 

БУРХАН: Би чиний ТЭР лалрын байдлуудыг чэн...

2011 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Жооли

Би чиний тэр заваан байдалт чэн уур хүрчийн зао. Нүүрэн дээрээ бол чи зүгээр  янханаас долоон доор муу хорчин сдаа шд , авч чадах зүйлдээ сарвай за. чадахгүй байж дандаа хуцаж байхыг чэн олон харлаа одоо цэг цэг таслал гүйцээ. Чи хэзээ  ч өөр болохгүй үүрд ийм хэвээрээ л байна . Чамд хайртай хэн ч байхгүй. Энэ нь чиний наад заваан байдлаас чэн болж байгаа юм . Яриж сэтгэж байгаа чэн хэзээч үйлдэлтэй чэн таардаггүй муу худлаа сдаа...

Би чиний ханаж цадахаа мэдэхээ байсан тэр биенд чэн тэр сэтгэлд чэн гутаржийн зао....Юу ч хүслээ гээд юуг ч чи өөрийн болгож авч чадахгүй. Учир нь чи хэзээч тэдгээр юмастайгаа өөримсөг харицдаггүй учраас тэр муу сдакаа. Чи хэн нэгний цаг хугацаа хоорондын нөхөөс л байна. Өөр хэн ч биш

Би чиний өрөвдөлтэй инээдтэй зан  байдалт чэн уур хүржийн зао. Чамд хэн байсан, хэн байгаа, хэн байх нь үнэн галзуутай санагдаж байна. Чи өөрийгөө мэддэг бол жаахан даруу бай.. хуцаж байхыг чэн хархаар яг үнэндээ уйлмаар болхын инээд хүрээд шүү дээ... бүүр өрөвдөөд шүү дээ.. Чамайг одоо харлаа... яг л хэвэндээ. муу азгүй хуурмаг сдаа... чамд боломж байхад чи бол зүгээр тэрийг явдаг сармагчингаар солиж орхисон.. чамд хэзээ ч хайртай хүн олдохгүй.. учир нь чиний тэр байдал нүднээс чэн илт байдаг муу хачин сдаа мэн... инээдтэй харицаад байгуул чэн... инээдтэй л байдалд оруулий шөө зао...

 Би чиний ...би чиний тэр лалрын инээж хардагд чэн...тэр ларын худлаа ярианд чэн...тэр лалрын өөрийгөө магтах үзэлд чэн..тэр новшийн худлаа үгэсд чэн... заваан завхай ярианд чэн... үнэн голоосоо бухимдаж байна мэдүү СДАКАА 

БУРХАН НАДАД ИНГЭЖ Л ХЭЛСИЙМ ДАА ГЭЖ МЭГЭЭД 

Би багадаа  айр аймхай байсийшд нээрээ... гэхдээ одоо ч аймхай л даа...Со аймшгийн канунаас бол үхтлээ айдаг ккк, бас бус юмнаас айнөөө айн. Гэхдээ байншдээ аймхай гэдэг чэн олон талтай за юу..

Би багадаа тэгдэг байсийн гэртээ ганцаараа байж чададгүү байсийн..дөрүүн настай байлуу ..таван настай байлуу...тэгээл нэг өглөө сэрэээл шээс айр хүрцэн байдийн...орондоо ганцаараа унтаж байнаа...тэгээл эхлээд гэрт хүн байна уу гэсэн шиг жаахан чимээ сонслоо байдаггүй шүү... би ч эээж ээээж эээжэээ хөөөөе ээээж би шэээлэээ, хөөөш би шээлэээ гээд байхад чэн...хэн ч дугардаггүй тэгэхээр орондоо шээцэн : р, босохоосооо айгаад насссс, тэгээд ганцаараа байгаагаа мэдэнгүүтээ уйлаал байсан...тэгсэн нэг мэдсэн нам,  тэгээд сэрсэн чэн аав ирцэн харин аавын өвөр дээр сэрдийн ккк, тэр үед миний баас хүрсэн бол ч эвгүй юм болохгүй юу....

би бас айр эрх байсийн...би бурхан болсон эмээтэйгээ байдаг байлаа....Баянхонгор аймагт.. гадаа бааж чададгүй байлаашд..орон доор ороод баачдаг за...өглөө болгон хуушуур эсүл банш л иддэг...өөр хоол идэдгүү шууд шиддэг байлаашд...аав хотоос ирээл намайг тэгхийг хараад загнангуут шууд эмээд ховлоод буцаад явтал нь хэдэн өдөр эмээ аавыг загнаал ккк,  бас бясгалаганд айр дуртай тэгээд яахуу баас хатнаа эмээ минь хөөрхий  үзэж тарна даа... би ч  тонгойцон...

би бас айр хүн хаздаг байсийн..манай ах дүү хояр ээжийн ээж  дээр би аавын ээж дээр өссөн байхгүй юу... тэгээд өвөл цэцэрлэг, ясли эхэлхээр л ах дүү хояртойгоо уулзана..гуруун бор юм за ккк, тэгээд миний жожиг гэж хэлхийн биш, тэгээл нөгөө хояртойгоо зодолдоод хазаал хазаал явчина... ккк, ахыг бол олон хазсан даа... ах уйлаал нээх инээдтэй одоо бодохоор, тэгсэн нэг өдөр би ахыг нуруунаас хазаад уйлуулаад тэгсэн аав нааг загнаад чи яасан их ууртай хүнүү чи энийг хаз чи гээд бахь зуулгачдын би ч нилээн хазсааан шарандаа тэгээд дийлкү болохоор нь уйлж эдр ккк,

би бас айр хэл муутай бас хөлд их сүүлд орсон гэдийн намайг, орой болгон аав морь, нар, сар, гэр, итар гэж давтуулдаг би дагаал моль, нал, сал, гэл гээл тэгээд гэр бүлээрээ ийш тийшээ явнаа бас... ах өөрөө явдаг болцон, дүү арай явдгүү байсан байхаа... тэврүүлдэг л байсан байх... би бол жинхэнэ сармагчны зулзага шиг л байсан...ээж аавын аль нэгний хүзүүн дээр л өслөө гэж мэгээд ккк  

За за дараа нь өөр юмнууд бичнээ бүүр хүнд байсан үе эээ ккк  

Өө өнөөдөр чэн яасан балайрцан сулиарцан өдөр вэ...нээх залхуу хүргээдаахиймаа..сдак гэж мэгээд

ӨӨ би яааагааад...Цоомоо шиг биетэй.. болоогүүн пэээ хөөөщ..яахын гэжүү..яадэн за... чамд ямар хамаатаээн ер нь... подоолкооо сүртэй тайлж үзмээрээшд 

ӨӨ би яааагааад.. Эро  шиг дуулдаг болоогүүн фэээ айн айн ...яахжган гэжү яадэн за гэж  мэгээд...хүн рүү харжийгаад л босч иртал нь дуулмаарайшд...ЮҮҮВЭЭ АЛЙС ООНННН МАА МААААИНД гээл тэ ...сүр шаамаарайшд

ӨӨ би яааагааад... Дээс шиг марзан болоогүүн фэээ...ямар ч ууртай хүн харснаа инээж итраааа..хахаха...нэг л марзан байдиймаа...харахаар л бүүүүүр хахахахаха

ӨӨ би яааагааад...Баци шиг *л*в *ол*в болоогүүн пэээээээ...Нээх зэвүүн харагддийшд...гэсссннннн... сүр сар , сүп сап...гээл нэг дохиолзсон...бас сүр ш дээ...

ӨӨ би яааагааад....Тайгар шиг од болоогүүүүн фээээ....яагаад гээч... яагаад гэгүл Тайгар шиг хүүхэн мэддэг хүн алгөөөөө....тэ..тэгснэээ ганцаараа явж итрааа ... айр байгааз дэээ... би од болий болгоод өг гүйцээээ

ӨӨ би яааагааад ... ЖИ ...шиг хахахаха за за болку байсан нь дээр юм байнааа...ТЭ ХААААНИЙ гэж мэгснээээ АХХАН АХХАН ГАХН ГАХН гэж инээгэээл...

ӨӨ би яааагааад ...

бороо зөөлөн шивирсэн...яг л чиний хүссэн хамгийн сүүлийн бороо орж байна. Нар үүлний завсраар шагайж чам дээр илчээ тусгаж ....ӨӨӨ СДАА ХАДУУРААД ШААСООООН ИТАР...

Адал явдалтай мэт санагдаж байгаа биз...мэдээж Жооли гийн амьдралд адал явдалгүй зүйл гэж үгүй мэт... та нар ч мэдэх байх... Би Лицэй сургуульд байсан болохоор шууд л орцон их сургуульд.. угаасаа ийш тийшээ явна гэж бодож байсан болохоор...өөр өөр сургуулийн конкурсруу шалгалт өгөөгүй..өгсөн ч тэнцэхгүй байсан байх...

1 р курст орвооооо хөөрхий...бас бус багш нараа танидаг амьтан чэн ангийхан дундаа л од...нээх маадгар амьтан...ер нь их онгироо байлаа...хичээлдээ явдаггүй ... тасалдгаараа ...хамгийн эхэнд...миний дараа нэг ороок охин байдаг байсийн... тэрэнд нь би сайн болж эдр хахахаха....

Бас бус хэл эдр үзэж байсан болохоор ..мэргэжлийн хичээл дээр бол сүр сүр хэдэн үг өгүүлбэр хэлсэн шээг..зассан шээг.. суух маягтай...хамгийн арын ширээн дээр хөлөө ачсан байртай... нэг тийм л баавартай байлаашд...

2 р курст өө бүүр харагдхаа байсан ангидаа бол...ангийхантай гаа бол дуугарч гүй...манай анги 5 банди 62 охинтой байлаа... аль нэгтэй нь суугаагүйг бодоход тэ...ойлгож байгааздээ... Яагаад хичээлээ таслаад байсийн байгаан бөө мэдээ...айр тэнэгээ гэрээсээ айр хоол эдрээ идэхгүй яаарааал гарна...яг сургууль дээр ирээд танхим дээр суугааал худлаа буу халаал суучина....хахаха нээх сонин байсийн

Нөгөө ангийн залуучуудтай нийлнэээ..сургуульдаа л одууд.. бүжиглэнэ...жүжиглэнэ..дуулна..хаана л юу байна бид л явж байдаг...

3 р курс ..лайтай байсан дэхүүү...тэрэнтэй гэээ учраад..ядаж байхад миний 2 жил  харж явсан охин надруу өөрөө мэссэж бичиж итар..танилций гэж мэгээд...би тэгсэн хариу бичкү байж итар....хахаха..бүүр шуудл гүйгээд очимоор байв ч бас муу нохой санаатай...хаха айр юу ч болоогүй юм шиг байж итар..коридоорт зөрөхдөө огт харахгүй зөрж итар..нөгөө охин чэн харж мараал... булан тойрсноо найзуудаасаа надруу харсануу гэж асууж итар ...хахаха.... лайтай байсан дэхүүү....ядаж байхад манай дээд курс...тэгээл би нэг өдөр хэн бэ...танилций гэлүү.. яахуу хоол аваад өгүүл болж байна гэж тэнэгтсийм даа..хахаха... тэгсэн...нөгөө охин чэн...ккк Chi say hool idej bsan bizdee chi bulangiin 4 dawhart hvreed ir гэсэн мэссэж аваал айн... гэсэн найзууд очоочээ мангараа гээл...ёоооё лайтай дэхүүү...тэгээл бла бла

Үерхэж эхэлвээ...би гэж амьтан сүр сүр алхаал гараасаа нөгөө охиноо хөтөлцөн...өнөөх охин нь бас бус пээдгэр амьтан хөөрхөн гэж ярих юмгүй..сургуулийн гайгүй залуус бүгд яридаг...тэрийг нь мани хөтөлцөн айн...хамарны нүх тэнгэр өөд...хараа дээгүүр ...нэг ярвайсан амьтан тэрүүгээр нэг болгож байгаам...ангийн охидууд нөгөө хэнтэй үерхдийн байншд гэж шивэр авир ярилцаал айн... мани бол сонсонгуутаа мэдээгүй юм шиг байж итар хахаха... лайтай дэхүүү ....

Багш нар хүртэл чи нээрээ овоо муу гар ангийнхаа охидуудыг тоохгүй эдр гээл... би тэгэнгүүд нээх гайхсан царай тай харж итар....  оюутан нас ч бичээд байхад барахгүйл дээ мани чэн бол тоймчлоол явчлаа шд .. дараа дахиад бичнээ..

Жооли-Би нууцыг хэзээ ч тайлж чадахгүй мэт

2011 оны 07-р сарын 28 Нийтэлсэн Жооли

Сээнөөө..би Жооли байнөөө..Жи биш шүү эдр хэхэ Би нууцанд маш их дуртай... бүр донтогч гэж хэлж болно. Мэдээж элдэв бусын нууц байналдаа жишээ нь Харь гариг, бирмудын гурвалжин, Дельфин яаж нарийн долгионоор харилцаад байна? Хүний сонсож мэдэрч чаддаггүй авиа дууны долгионыг яагаад зарим амьтад маш сайн хүлээж авч чадаж байна, аянга ниргэж цахилгаан цахихад яагаад гэрэл нь түрүүлж харагдаад дуу нь сүүлд сонссогддог юм бол, яагаад хүмүүс амьтдаас илүү ухаантай байгаа юм болоо эдр гээл зөндөө би би хүүхэд байхдаа л ингэж боддог байлаа...уучлаарай баци би бол одоо том болсон эр хүн. Би том хүн шиг л юм яримаар байна эдр хахаха....

Миний хамгийн дуртай нууц бол ЭМЭГТЭЙ хүн. Тиймээ ТА ...маш гайхалтай. Бид та бүхнээс бий болж, энэ орчлон хорвоо эм хүйстэнээс л үүсдэг нь гайхалтай, энэ нь  асар их нууц биш гэжүү.  Тэд биднийг хайрлаж тэд биднийг хамгаалдаг. Үгүй гэж үү ... харин үүнтэй маргах хүн  ҮГҮЙ биз. 

Би ЭХ хүний нууцыг шүтэн биширж түүнээс адис авч түүнд мөргөдөг...Тэд биднийг төрүүлж, тэд биднийг хооллож ундаалж, тэд биднийг өсгөж, тэднийг ...  Чухам яаж ... чамд эсвэл таньд ямар нэгэн шинжлэх ухааны үндсэр дээр тайлбарлаад хэлчих зүйл байна уу? мэдээж байхгүй...би хүүхэд нь юм чинь гэж тэнэгтвээ...Асар хэцүү цаг үеийг аавгүй өнчирсөн тэр хүүхдүүдийг, ах нь эр хүн болоход дүү нялзрай амьтан байх, тэр л цаг үеийг эмэгтэй хүн яаж туулсан байхуу...тэр их сэтгэлийн тэнхээ, Катерпилэрийн том том машинуудаас ч илүү даацтай тэр ноён нуруу, санхүүгийн, хоол ундны өмсөх зүүхийн гээд ёсөн шидийн хэцүү хүйтэн салхинд тэд яаж биднийг, чамайг , намайг элгэндээ тэвэрч  сөрсөн байх вэ? Та бод...Эх хүний сэтгэлийн, агуу их хайрын, шантаршгүй барагдашгүй тэр далай мэт сэтгэлийг нууцыг хэн тайлваа... хэн ч тайлаагүй...харин чи, би, бид амсаж тэр л нууцаар өдий зэрэгтээ явж байгаа юм шүү. ЭХ хүний НУУЦ энэ орчлонд мөнх хэвээр үлднээ.

 Би ЭМЭГТЭЙ хүний нууцыг нандигнаж түүнийг хамгаалж түүнд итгэдэг. Тэр намайг халаас цоорхой, гутал минь уранхай, ядарж зовсон гэж түлхээгүй бие бялдар, царай  зүс гэж ялгалгүй хайрлаж, алаг хорвоод байх нэгэн жаргалыг надад өгсийм. Өгөхдөө цэвэр ариунаар халуунаар нь бүүр тоос ч хүрээгүй тийм л цагаан хайрыг ирээдүй рүү харах итгэлд минь, эдврээгүй тэр л зүрхэнд минь шагнал болгон хүртээсийм. Өөр хэн тэгэж чадах уу? Өөр бусдаас харамлаж өлсөх вий, даарах вий, ядрах вий гэж өөрт нь байгаа ачаагаа цаашлуулж өөрийг минь тэд бас үүрдэг юм. Сайн эхнэр, сайн хүлэг. Амжилтанд хүрсэн, Асар том од шиг гялалзаж буй эрчүүдийн цаана хэн байна. Мэдээж эхнэр хүн, гэргий хүн байнам. Би ГЭРГИЙ хүний нууцыг яаж тайлж чадхав. 

Би ЧИНИЙ л нууцыг  л тайлхаар төрсөн мэт. Түм буман толь шиг, болор шиг нүд дундаас чиний л нүд эрдэнэсийн авдар мэт гялалзаж байсан. Намайг ширтэхэд нь би бүхэлдээ уншуулж, зүрхний буланд юу ч үлдээгүй мэт санагдсан.Би тэр нүдний нууцыг хэрхэн мэдэх билээ. Ус шиг горхи шиг уул нурууд шиг түмэн зан, ааш араншин байв чиг чиний л тэр ааш намайг соронзон мэт татсан. Асар том соронзны нууцыг яахан би тайлж мэдэх билээ. Үнсэлт нь , тэврэлт нь, хүрэх нь бусадтай ижилхэн боловч мэдэрж буй тэр л биендээ агаар ус мэт хэрэгтэй болсон. Түмэн мэдрэхүй дундаас чиний л зүйлс гайхалтай НУУЦ байсан. Чиний яриа, үгс, инээд, үнэр чинь миний сонсох, харах мэдрэхүйн хатан нь байж мэдрэх бүртээ энэ орчлонгоос тасардаг байв. Чухам яагаад, ЭМЭГТЭЙ хүний нууцыг тайлж чадсан гэвэл худал билээ.

Жооли: надад ер нь муу -ЗУРШИЛ-байхгүй..

2011 оны 07-р сарын 18 Нийтэлсэн Жооли

Сайн байна уу эрхэм уншигчдаа..Манай өнөөдрийн -ӨӨРӨӨСӨӨ ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨР АСУУ- буланд зочиноор уригдаад байгаа...Жооли хэмээх 24 тэй даруухан төлөв энгийн нэгэн залуутай ярилцахаар урисан билээ. Мэдээж энэ блог хуудсыг ганц хүний чин сэтгэлээр хөтөлдөг учир толь ашиглан тус зочинтой ярилцсан болно. 

Жооли1:За сайн байна уу та...та гэхэд ч хаашаа юм...надтай бараг л адилхан харагдаж байна чи гээд дуудчуул болох уу...

Жооли2: Сайн сайн ...бололгүй яахав би ч та эдр гэж дуудуулах ер нь дургүй хүн л дээ....

Жооли1: За тэгэхээр та сайхан наадсан биздээ...Хаагуур наадамлав...Морь, бөх үзвүүү

Жооли2: Сайхан сайхан...наадам хийж чадсангүйээ ажилаа хийж яваад...их ажилсаг зуршилтай л даа би...

Жооли1: Өө хүн болгон амарж байхад ганцаараа ажиллана гэдэг хэцүү байвуу тэгээд

Жооли2: Яалаа гэж дээ...Ажил гэдэг бол амьдралын эхлэл цэг юм шүү дээ... Хүмүүс намайг овоо лаг ажилтай эдр гэж бодийшд харин ч / хэхэ инээв/

Жооли1: Та ер нь Багадаа ямар хүүхэд байв...Ямар нэгэн зуршилтай байвуу

Жооли2: Их гэрсэг хүүхэд байлаа...дандаа хичээлээ л хийж суудаг..МОРТАЛ БӨГЛӨӨ гэх мэтийн тоглоом тоглож үзээгүй өссөн дөө...тэрний оронд тоо бодож ном уншиж байлаа даа

Жооли1: Их мундаг байж.... Харахаас ч  тийм болвуу гэмээр даруухан төлөв  харагдаж байна...Ямар нэг муу зуршилтай юуу...тамхи, архи хэрэглдэг ч юмуу

Жооли2: Гүү гүү ёстой үгүй...Огт амсдаггүй... Бүр нэг нүдээрээ ч хардаггүй ... жигшдэг гэхүү дээ...Бүр бодохоор л дотор мухайраад байдаг юм...Одоогийн залуус энэхүү муухай зүйлсд хөл алдаж байгааг хараад элэг эмтрэх шиг л болох юм .....          / үнэн жигшсэн, ойлгосон мэт харагдаж байлаа/

Жооли1:  Та их сайхан зуршилтай юм..Би ч бас хэрэглдэггүй..за тэр ч яахуу...Эмэгтэй хүнтэй хэр ойр байв даа...

Жооли2: Хэ хэ миний амьдралд нэг л эмэгтэй хүн байдаг юм...тэр нь манай ээж л дээ...би чэн одоо болтол нөгөө юуг хийж үзээгүй хүн...Ирээдүйд эхнэртээ л энэ бие зориулна гэж боддийм... Ер эмэгтэй хүнийг их дээдэлж, хүндэлж харьцдаг...Ёс заншилаа сайн мэддэг хүн шүү дээ...Заавал эрэгтэй хүн л гэхээр илүү хүчирхэг байна гэдэгт итгэдэггүй....

Жооли1:  Хөөх их сонин юмаа...одоо үед ч өөр шиг чэн залуу ховор шүү... Ер нь эрчүүд эмэгтэй хүнийг заавал хоол унд хийх, юм цэвэрлэх гэх мэт ажлуудыг  хийч ёстой гээд боддог юм шиг байгаан...За тэр ч яахуу та хараалыг үг хэлэх зуршилтай юу...

Жооли2: Харин тийм зарим эрчүүд..эмэгтэй хүн гал тогоонд л байх хэрэгтэй эдр гэж яридийм билээ..сонсоод бөөлжис хүрсэн шүү.../хи хи/ ..хараалын үгийг бол ёстой хэлж чаддаггүй...бүр мангар, тэнэг гэж хэлэх гээд хэл эвлэхгүй шүүдээ...Хараалын үгнээс илүү Эрдэнийн сан субашидаар яриж өссөндөө....

Жооли1:  Өөрт чэн тэгвэл муу зуршил ер алгаа тэ...би тэгэж ойлголоо...

Жооли2:  Байхку байхку...би хүнд их тусч, мөнгө төгрөг өгдөг...саяхан 6 сарын 1нд Нэг асрамжийн газрын хашааг нь будах зардлыг даалаа...Наадмаар Өмнөговь аймгийн нэг сумын БАЙГ даалаа..Мөнгө их үрэлгэн л дээ...Дандаа л сайн санаж бодож явдийм..

Жооли1:  Их сайн залуу юмаа... За ингээд бид 2 ийн ярилцах цаг дуусч байна...Сүүлийн хэдэн өгүүлбэрийг өөрт тань үлдээе....

Жооли2: За баярлалаа...чи бас их сайн залуу мэт харагдлаалдаа...жаахан борлосноос биш...  Нээрээ надад ганцхан муу ЗУРШИЛ байгаан байнашд

Жооли1: юу билээ мэдээж энэ сайхан залуугийн муу зуршил гэвэл бүгдэд л сонин байж магадгүй...

Жооли2: Уучлаарай би ёстой нүгэлтэй худлаа яриад байдиймаа...Худлаа хэлсээр байгаад бүүр сурцан Яг зөв эхлэх гээл байжийтал тэгээл худлаа болчдын  ... найгүй худал ярина...Энэ л миний муу зуршил болчоод байна...

Сурвалжлагч Жооли1 дахиад асуулт асуух гэсэн боловч найруулагч оператор 2 тольны буланд гараараа ИКС тэмдэг үзүүлж дуусгахыг шаардаж байлаа.  Энэхүү ярилцлага нэг тийм жижиг өрөөнд том толины өмнө болж өнгөрлөө.

 

Бодрол имдаг уудаа Template by Ipietoon Blogger Template | Gadget Review